Posts

Showing posts from February, 2018

Их идсэний дараа хоолоо шингээх хялбар аргууд

Image
Цагаан сараар  өөрийн ч мэдэлгүй их хэмжээгээр хоол идсэний улмаас дотор муухайрах, гэдэс дүүрч бие тавгүйрхэх, цаашлаад хордлогод орох зэрэг сөрөг шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл тэрхүү таагүй мэдрэмжээс хэрхэн түргэн хугацаанд салах, ходоод гэдсээ өвчлүүлэхгүй байхад туслах хэрэгтэй мэдээллийг бэлтгэлээ. 1. Аль болох илчлэг багатай, амин дэм ихтэй хоолыг идэх Элдэв химийн бодис, муутгахаас сэргийлсэн бодис, илчлэг өөх тос ихтэй хоолноос татгалзаж, аль болох биед түргэн шингэх, хөнгөн хэрнээ өлсгөхгүй, амин дэмээр баялаг хоолыг сонгох хэрэгтэй. Махан бүтээгдэхүүнээс гахай, хонь, тарвага, адуу зэрэг хурц, өөх ихтэй махаас татгалзаарай. Харин бүхий л төрлийн шувууны мах, загас, далайн бүтээгдэхүүнүүд нь түргэн шингэдэг. Олон төрлийн жимс, нарийн ногоогоор баялаг амттай хоолыг идэж хэвшээрэй. Хоолны ширээний ард суухдаа "Цадахгүй, өлсөхгүй босох" дүрмийг баримтлаарай. ...