Posts

Showing posts from 2018

Их идсэний дараа хоолоо шингээх хялбар аргууд

Image
Цагаан сараар  өөрийн ч мэдэлгүй их хэмжээгээр хоол идсэний улмаас дотор муухайрах, гэдэс дүүрч бие тавгүйрхэх, цаашлаад хордлогод орох зэрэг сөрөг шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл тэрхүү таагүй мэдрэмжээс хэрхэн түргэн хугацаанд салах, ходоод гэдсээ өвчлүүлэхгүй байхад туслах хэрэгтэй мэдээллийг бэлтгэлээ. 1. Аль болох илчлэг багатай, амин дэм ихтэй хоолыг идэх Элдэв химийн бодис, муутгахаас сэргийлсэн бодис, илчлэг өөх тос ихтэй хоолноос татгалзаж, аль болох биед түргэн шингэх, хөнгөн хэрнээ өлсгөхгүй, амин дэмээр баялаг хоолыг сонгох хэрэгтэй. Махан бүтээгдэхүүнээс гахай, хонь, тарвага, адуу зэрэг хурц, өөх ихтэй махаас татгалзаарай. Харин бүхий л төрлийн шувууны мах, загас, далайн бүтээгдэхүүнүүд нь түргэн шингэдэг. Олон төрлийн жимс, нарийн ногоогоор баялаг амттай хоолыг идэж хэвшээрэй. Хоолны ширээний ард суухдаа "Цадахгүй, өлсөхгүй босох" дүрмийг баримтлаарай. ...

Бие махбодио байнга цэвэрлэх хэрэгтэй, хамгийн үр дүнтэй аргуудаас эмч зөвлөж байна.

Image
Бидний бие махбодь – маш бэрх гэхдээ төгс зохион байгуулалттай систем. Бидний бие махбодид өгч байгаа ачаалал бүхнийг зохицуулна. Нэг мэдэхэд л хорт бодис хуримтлагдаж бие махбодь муудна. Зөвхөн хоол хүнсээр ч биш орчин тойрноос ч хордоно. Хорт бодисоос бүрэн цэвэрлэгдэх нь юу л бол, гэхдээ тодорхой хэмжээгээр бид бие эрхтнээ цэвэрлэх бүрэн боломжтой. Та бүхэндээ детокс-коктейлийн энгийн жоруудыг танилцуулж байна. Шим тэжээлтэй бас амттай. Бие махбодийг хорт бодисоос цэвэрлэх Цэвэрлэх үйлчилгээтэй шилдэг хүнс бол цагаан гаа. Цагааны гааны шим тэжээл ч их. Тиймээс цагаан гааны суурьтай коктейль танд санал болгож байна.  Лууван, цагаан гаа болон цитрус төрлийн детокс-коктейль Орц : Дунд зэргийн 4 лууван 2 жүрж 1 нимбэг Дунд зэргийн 1 цагаан гаа 1 стакан ус Мөс Зөгийн бал Бэлдэх арга : Энэ коктейлийг хийхэд маш амархан. Юуны түрүүнд жимснүүдээ угааж цэвэрлэнэ. Бүгдийг блендерт хийж ус, мөс хийж хутгана. Ө...